•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

ХЕПРО ЭЙЧ СИ ЧИХНИЙ ДУСААЛГА

Хепро Эйч Си чихний дусаалга 0.2%+1% 10мл

Бар код: 08961101772475

Lot №: HR 4218

Бөөний үнэ: 9800 төг

Чихний ариутгасан дусаалга

ТОДОРХОЙЛОЛТ

HIPRO HC нь үрэвслийн эсрэг, халдварын эсрэг нийлмэл найрлагатай ариутгасан чихний суспенз хэлбэрийн дусаалга юм.  

НАЙРЛАГА

Мл бүрд:

Ципрофлоксацин (HCI) USP ................2мг

Гидрокортизон ВР ................................10мг

НӨӨШЛӨГЧ

Бензилийн спирт

ТЭЭВЭРЛЭЛТЭД ЗОРИУЛСАН

Пропилен Гликол

ЭМ СУДЛАЛЫН ҮЙЛДЭЛ

HIPRO HC чихний дусаалга нь Ципрофлоксацин, Гидрокортизон агуулна. Ципрофлоксацин нь чихний халдвар үүсгэгч бактерийн эмгэг төрүүлэгчийн эсрэг үйлдэлтэй фторхинолоны бүлгийн өргөн хүрээний үйлдэлт бэлдмэл.

Ципрофлоксацин нь бактерийн ДНХ гираза саатуулна. In vitroEnterobacteriaceae, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus эсрэг эмнэлзүйн үр нөлөө нь нотлогдсон.  Эмчилгээг эхлэхээс өмнө мэдрэг байдлын сорилыг хийх шаардлагатай. Анаэробууд ихэвчлэн тэсвэржилтэй байдаг.

Гидрокортизон нь олон төрлийн үрэвслийн эсрэг үйлдэлтэй кортикостероид юм. Кортикостероид нь хаван, фибриний хуримтлал хялгасан судасны тэлэлт лейкоцитын шилжилт хөдөлгөөн, хялгасан судсанд коллаген хуримтлагдах, сорви үүсэлтийг бууруулна.

Гидрокортизон нь ихэвчлэн тимпаностомын сувагт бөглөрөл үүсгэдэг грануляцийг бууруулахад онцгой үр дүнтэй. Гидрокортизоныг ципрофлоксацинтай хослуулах нь үрэвсэлтэй чихэнд антибиотик дуслыг биед шингээхэд туслана.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

HIPRO HC антибиотик, кортикостероидын (үрэвслийн эсрэг, загатналын эсрэг) хослол гадны чихний халдварыг эмчлэхэд үр дүнтэй нь нотлогдсон. Чихний суваг болон чихний гадна хэсгийн хавдалт, улайлт, өвдөлтөд хэрэглэнэ.  

Бактерийн халдвартай эсвэл хэсэг газрын нейродерматит (seborrheic дерматит) сэжиглэгдсэн гэх мэт чихний бусад үрэвсэлт эмгэгүүдэд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Ципрофлоксацин эсвэл бусад хинолонуудад хэт мэдрэг
  • Энэ бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
  • Чихний хэнгэрэгийн цооролттой бол хориглоно.

АНХААРУУЛГА

  • ууж хэрэглэхэд зориулагдаагүй.
  • Нүдэнд хэрэглэхэд зориулагдаагүй.
  • Тарилгаар хийхгүй.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Ерөнхий:

Бусад үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн адил удаан хугацаанд хэрэглэхэд түүнд мэдрэг бус бичил биетний өсөлт ажиглагдаж болно. Хэрэв долоо хоногийн дараа халдварын шинж арилахгүй бол цаашдын эмчилгээг зөв чиглүүлэхийн тулд эсийн өсгөвөр хийх шаардлагатай. Хэрэв бүтэн курс эмчилгээний дараа чихнээс булаг гоожилт арилахгүй эсвэл зургаан сарын дотор олон удаа чихнээс үе үе булаг гоожвол холестеатом, гадны биет, хавдар гэх мэт суурь өвчнийг үгүйсгэхийн тулд нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

ЭМЧЛҮҮЛЭГЧИДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Дусаалгын үзүүрийг бохирдуулахгүйн тулд гар, хуруу бусад зүйлд хүргэхээс зайлсхий. Дусаалгын ариун байдлыг хадгалах ёстой.

Харшлын урвал, тууралт үүсвэл эмийн хэрэглээг даруй зогсоон эмчид мэдэгд.

ГАДНА ЧИХНИЙ ОТИТ (OE)

Эмчлүүлэгчид чихний халдварт HIPRO HC хэрэглэхийн өмнө савлагаатайг гартаа нэгээс хоёр минут барин бүлээсгэнэ. Эмчлүүлэгч өвчтэй чихээ дээр байрлалтай хэвтэн дусаалгыг дусаана. Энэ байрлалд дуслыг чихний суваг руу бүрэн нэвтрэхийг хөнгөвчлөхийн тулд таван минут байна. Шаардлагатай бол эсрэг талын чихэнд энэ үйлдэлийг давтана (“Тун, хэрэглэх арга” үзнэ үү).

ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕ

Энэ бүлгийн эмчлүүлэгчидэд аюулгүй хэрэглээний судалгаа хийгдээгүй тул жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд HIPRO HC чихний дусаалгыг шаардлагатай нөхцөлд болгоомжтой хэрэглэнэ.

ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭ

6 ба түүнээс дээш насны хүүхдийн аюулгүй байдал, үр нөлөөг сайтар хяналттай эмнэлзүйн туршилтаар тогтоосон.

ГАЖ НӨЛӨӨ

Эм хэрэглээний улмаас арьсны хэт мэдрэгшил, толгой эргэх шинж ихсэж болно. Хэрэв эдгээр шинж тэмдэг арилахгүй, улам даамжирвал эмчид яаралтай мэдэгдээрэй. Жихүүдэх хүрэх, мэдээ алдах мэдрэмж төрж болох ч магадлал бага.

ОНЦГОЙ АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Зөвхөн чихэнд дусааж хэрэглэнэ.

Эхний хэрэглээнд арьсны тууралт гарах, хэсэг газарт болон ерөнхий хэт мэдрэгшлийн шинж илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.

Тун, хэрэглэх арга

Өдөрт 2 удаа, нэг чихэнд 3 дуслаар нийт 7 хоног эсвэл шууд эмчийн заавраар хэрэглэнэ. 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

- Гэрэл, халуунаас хамгаална.

- 30С ихгүй хэмд хадгална.

- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

- Савыг эхний нээсэн өдрөөс хойш 4 долоо хоног хэрэглэж болно.

Эмийн сангаас олгох нөхцөл

Эмчийн жороор олгоно.

САВЛАЛТ

HIPRO HC чихний ариутгасан дусаалгыг 10мл-р ариутгасан дусаагуурт хуванцар саванд савлан гаргана.

Үйлдвэрлэгч: Пакистан улс , Хеликс фарма