•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

НАЗАЛИН ЖЕТ ПЛАС ХАМРЫН ЦАЦЛАГА

Назалин жет плас хамрын цацлага 50мл

Бар код: 8 936237490692

Lot No: 010126

Бөөний үнэ: 14500 төг

Назалин Жет Плас хамрын цацлага нь байгалийн гаралтай орц найрлагатай гипертоник давсны уусмал бөгөөд нус гадагшлуулж, арилгах, хамрын битүүрэлийг бууруулахад тусалдаг. Coleus amboinicus нь ханиадыг шинжүүд, цэрийг багасган хамар цэвэрлэхэд туслах бөгөөд чихэр өвснөөс гаргаж авсан аммонийн глицирризинат нь үрэвсэл, харшил үүсэхээс сэргийлдэг.

Энэхүү бүтээгдэхүүн нь 5-с дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд ханиад, ринит өвчний үед хэрэглэхэд тохиромжтой

Найрлага: Натрийн хлорид 1.3%, Coleus amboinicus ханд, аммонийн глицирризинат (чихэр өвсний ханд), цэвэршүүлсэн ус, туслах бодисууд

Савлалт :Хайрцагт 50мл бүхий 1 лонх савлан гаргана.

Хэрэглэх заалт

  • Харшлын ринит өвчний шинж тэмдгийг бууруулах
  • Хамрын хөндийн битүүрлийг нээх, цэвэрлэх
  • Синусит өвчний шинж тэмдгийг бууруулах
  • Ханиадны шинж тэмдгийг бууруулах
  • Хамар хуурайшилтыг намдаана.

Хориглох заалт: Бүтээгдэхүүний аль ч найрлагад хэт мэдрэг бол хориглоно.

Хэрхэн хэрэглэх: Хамрын нүх тус бүрт өдөрт 1-3 удаа 1-3 удаа шүршинэ. Ханиад, нус гоожих зэрэг амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрвэл 5 хоногийн турш тасралтгүй хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Цоргоны хамгаалалтын тагийг авна.
  • Хэрэв хүүхдэд хэрэглэх бол хүүхдийг бага зэрэг хажуу тийш нь хэвтүүлнэ.
  • Цоргыг хамрын дээд нүхэнд байрлуулж, хурдан дарна (1-2 удаа).
  • Гадагшилсан нусыг зөөлөн даавуугаар арчина.
  • Энэ үйлдлийг нөгөө талдаа давтана.
  • Цоргыг хэрэглээ бүрийн дараа цэвэр усаар зайлж, хатаана.

Урьдчилан сэргийлэлт, анхааруулга

Хамарт хэрэглэх бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэх тохиолдолд эдгээр эмийг цэвэрлэгдэхээс зайлсхийхийн тулд эхлээд Назалин Жет Плас хамрын цацлагыг  хэрэглэнэ.

Хадгалах нөхцөл: Чийг болон гэрлээс хамгаалж битүүмжлэлтэй саванд 30 С ихгүй хэмд хадгална.

Хүчинтэй хугацаа : Үйлдвэрлэснээс хойш 36 сар хадгална.

Үйлдвэрлэгч : ХА НОЙ CPC1 ЭМИЙН ХУВЬЦААТ КОМПАНИ

Ха Бин Фуонг аж үйлдвэрийн бүс, Туонг Тин коммун, Ха Ной хот, Вьетнам