•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

ТЕРАПАС ЛОЗЕНЖЕС № 24 /ХООЛОЙН ХҮЛХМЭЛ/

ТЕРАПАС ЛОЗЕНЖЕС № 24

Худалдааны нэршил: ТЕРАПАС ЛОЗЕНЖЕС № 24

Найрлага :

1 шахмалд:

Исланд хөвд / Iceland Moss Extract / 69.08 мг

Элдерберри ханд / Black Elderberry Extract / 77.00 мг

Зөгийн жили / Propolis / 4.40 мг

Туслах бодис:  Мальтитол, сорбитол, аскорбины хүчил, ксилитол,стевиа, цэвэршүүлсэн ус, бөөрөлзгөнө болон луувангийн үндэс, ментолийн амтла

ТЕРАПАС ХҮЛХМЭЛ

Хэрэглэх заалт:

Исландын хөвд нь: Ургамлын салст бодисоор (mucilage) баялаг тул ам, залгиур, хоолойн үрэвссэн салст бүрхэвч дээр хамгаалалтын давхарга үүсгэж, хуурайшилт болон цочролыг намдаана.

Элдерберри ханд нь:  Дархлааг дэмжих онцгой нөлөөтэй бөгөөд мөн үрэвслийн үед үүсч байгаа цитокинуудыг бууруулснаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.

Зөгийн жили нь: (флавоноид, амин дэм A, B, C, E, эрдсүүд) агуулдаг.

  • Амьсгалын замын үрэвсэл дарах
  • Хоолой сөөх, хуурай ханиад намдаах
  • Дархлаа сэргээх
  • Үрэвслийн эсрэг үйлдэлтэй.

Хэрэглэх арга:  11 наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 4-6 шахмалыг амандаа бүрэн уусах хүртэл аажмаар уусгана.

Анхааруулга:

  • Терапас-г хоол ундтай хамт хэрэглэхэд харилцан үйлчлэл үзүүлдэггүй.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөнө үү.
  • Жолоо барих, машин техник хэрэгсэлтэй ажиллах чадварт нөлөөлдөг эсэх талаар мэдээлэл байхгүй .
  • Бусад эмийн хамт хэрэглэхэд одоогоор мэдэгдэж буй эмийн харилцан үйлчлэл байхгүй.

Гаж нөлөө: Эмийн найрлагад мэдрэг хүмүүст гаж нөлөө тохиолдож болзошгүй ба одоогоор илэрсэн гаж нөлөө бүртгэгдээгүй.

Хориглох заалт: Бүтээгдэхүүний найрлагаас харшилтай бол хориглоно.

Хадгалах нөхцөл:

  • Тасалгааны хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална уу.

Үйлдвэрлэгч: ТУРК УЛС “ABFEN FARMA”

Албан ёсны дистрибьютор: “ ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА