•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

МЕНУРА ЛОЗЕНЖЭС № 24 /ХООЛОЙН ХҮЛХМЭЛ/

МЕНУРА ЛОЗЕНЖЭС № 24  

 Найрлага:

1 шахмал бүрд:

Ганга өвсний ханд / Thyme extract / -  166 мг

Хавсарсалын  ханд / Primula extract / - 40 мг

Туслах бодис: Сорбитол, магнийн стеарат, ментол, сукралоза

Хэрэглэх заалт:

  • Thyme Extract / Ганга өвсний ханд / нь: бактерийн эсрэг болон гуурсан хоолойн үрэвсэл /бронхит/-ийн ханиалга намдаах  үйлдэлтэй.
  • Evening Primrose /Хавсарсалын  ханд/: ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх, цэр шингэлэх үйлдэл үзүүлнэ.
  • Thyme Extract /Ганга өвсний ханд/ болон Evening Primrose /Хавсарсалын  ханд/  хандны хослол нь амьсгалын замын халдварын улмаас үүссэн цэртэй ханиалгыг эмчлэхэд үр дүнтэй.

Хэрэглэх арга: 11 наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчид  1 ширхгээр өдөрт 3-4 удаа хүлхэж хэрэглэнэ.

Анхааруулга:

  • МЕНУРА-г хоол ундтай хамт хэрэглэхэд харилцан үйлчлэл үзүүлдэггүй.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөнө үү.
  • Жолоо барих, машин техник хэрэгсэлтэй ажиллах чадварт нөлөөлдөг эсэх талаар мэдээлэл байхгүй.
  • Бусад эмийн хамт хэрэглэхэд одоогоор мэдэгдэж буй эмийн харилцан үйлчлэл байхгүй.

Гаж нөлөө: Эмийн найрлагад мэдрэг хүмүүст гаж нөлөө тохиолдож болзошгүй ба одоогоор илэрсэн гаж нөлөө бүртгэгдээгүй.

Хориглох заалт: Бүтээгдэхүүний найрлагаас харшилтай бол хориглоно.

Хадгалах нөхцөл:

  • Тасалгааны хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална уу.

Үйлдвэрлэгч: ТУРК УЛС “ABFEN FARMA”

Албан ёсны дистрибьютор: “ ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА