•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

АФТОРАЛ АМНЫ ЦАЦЛАГА 20МЛ

АФТОРАЛ АМНЫ ЦАЦЛАГА 20МЛ

Худалдааны нэршил: АФТОРАЛ АМНЫ ЦАЦЛАГА

Найрлага:

Нэг цацалтад:

Хар ялам жимсны ханд / Black mulberry extract / - 5.0 мг

Эгэл миртийн ханд / Myrtus communis extract / - 5.0 мг

Мелисса ургамлын ханд / Melissa officinalis extract / - 5.0 мг

Чихэр өвсний ханд / Licorice root extract / - 5.0 мг

Туслах бодис:

Цэвэршүүлсэн ус, глицерол, ксилитол, D-Пантенол, нимбэгний хүчил, натрийн аскорбат, ацесульфам- К

Хэрэглэх заалт:

Энэхүү бэлдмэл нь амны хөндийн салст бүрхэвчийн эмгэг болон шархлааны үед мөн механик болон химийн цочролоос үүссэн шархны  эдгэрэлтийг түргэсгэж хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг.  Өвдөлт намдаах, шарх, гэмтлийн шинж тэмдгийг бууруулах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, нянгийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлдэл тус тус үзүүлнэ.

  • Бүх төрлийн амны хөндийн шархлаа/ афтоз стоматит, цэврүү, шарх /
  • Механик гэмтлийн гаралтай шарх / ирмэгтэй шүд, хацраа хазах, хиймэл шүднээс үүссэн шархлаанууд/
  • Химийн болон дулааны цочролын үед / Халуун хоол цайнд салс түлэгдэх, хүчиллэг хоол хүнс зарим эмийн бодисоос үүдэлтэй цочрол/  
  • Бактери , вирус, мөөгөнцрөөс үүдэлтэй амны хөндийн шарх үрэвслийн үед

Хэрэглэх арга: 

4 наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 3-10  удаа амны хөндий рүү цацаж хэрэглэнэ.

Эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ үү.

Бэлдмэлийн тагийг нээж, ам руу амсрыг нь тохируулж цацаж хэрэглэнэ.

Анхааруулга:

  • АФТОРАЛ-г хоол ундтай хамт хэрэглэхэд харилцан үйлчлэл үзүүлдэггүй.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөнө үү.
  • АФТОРАЛ-н жолоо барих, машин техник хэрэгсэлтэй ажиллах чадварт нөлөөлдөг эсэх талаар мэдээлэл байхгүй .
  • Бусад эмийн хамт хэрэглэхэд одоогоор мэдэгдэж буй эмийн харилцан үйлчлэл байхгүй.

Гаж нөлөө: Эмийн найрлагад мэдрэг хүмүүст гаж нөлөө тохиолдож болзошгүй ба одоогоор илэрсэн гаж нөлөө бүртгэгдээгүй.

Хориглох заалт: Бүтээгдэхүүний найрлагаас харшилтай бол хориглоно.

Хадгалах нөхцөл:

  • Тасалгааны хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална уу.

Үйлдвэрлэгч: ТУРК УЛС “ABFEN FARMA”

Албан ёсны дистрибьютор: “ ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА