Худалдааны нэршил: Назорин нүдний дусаалга 3мг+0.25мг/15мл

Найрлага:

Идэвхтэй: Фенирамин Малеат ...............................3мг

                  Нафазолин Гидрохлорид .....................0.25мг

Нөөшлөгч: Бензалконы Хлорид .................................0.1мг

Хэрэглэх заалт: Ургамал, цэцгийн тоос, өвс, амьтны үс, хялгас зэргээс үүдэлтэй загатнах, улайх зэрэг нүдний бага зэргийн шинж тэмдгийг түр зуур арилгахад хэрэглэнэ.

Үйлдлийн механизм: Гистамин эсрэг фенирамин малеат, судас агшаах нөлөөт нафазолин гидрохлоридын хослол хэсэг газарт адренерги нөлөөгөөр нафазолин нүдний уусмал нь цусны судас нарийсган нүдний салст бүрхэвчийг агшаана. 

Тун, хэрэглэх арга:  Загатнах, улайх, зовиуртай нүдэнд 1-2 дуслаар өдөрт 4 удаа дусаана.